“Материал гласс” ХХК Бат бөх & Дулаахан

“Материал Гласс”ХХК нь 2012 оноос эхлэн хуванцар болон металл цонх,хаалга,шилэн фасад үйлдвэрлэл,угсралт чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө шилийг хатаах /ганжуулах/,угаах,цоолох,матах дэвшилтэт технологи бүхий БНХАУ-ын сүүлийн үеийн  тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хоёр салбар үйлдвэртэйгээр ажиллаж байна. Өндөр хүчин чадалтай шил хатаах зуух нь 5-12мм-ийн зузаантай өнгөтэй болон өнгөгүй шилийг хатаах хүчин чадалтай.

Бид үүсэн байгуулагдсанаас хойш Улсын мэргэжлийн хяналтын газрын лабораторийн төвийн барилга, “Мануул трейвэл” ХХК-ийн худалдааны төв, “Тэгш тэнүүн мөрөн” ХХК-ийн орон сууцны хотхоны 6 давхар 5 блок барилга, “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн барилгын өргөтгөл, “Туушин” зочид буудлын шатны ганжуулсан шил, Төв аймагт Монгол-Кувейтын хамтарсан Эрдэм шинжилгээний лабораторийн барилгын шилэн фасад, BMW  showroom-ын байр, Чингэлтэй дүүрэг дэх бизнес инкубатор төв-МСҮТ-ийн шинэ байр,“Материалимпэкс констракшн” ХХК-ийн “Түвшин Өргөө”, “Май Таун” орон сууцны хорооллын барилгын вакум цонх хаалга , Нийслэлийн нутгийн захиргааны шинэ барилга “Шинэ Хангарьд ордон ” дотор шилэн хана, өөрийн эзэмшлийн газарт баригдсан 2 давхар худалдаа үйлчилгээний төвийн барилгын гадна фасад, дотор шилэн хана хаалт зэрэг олон ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсээр байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах уу?