Аялал жуулчлал Зугаатай & Адал явдалтай

Монгол Улсын Засгийн газраас 2003-2004 оныг “Монголд зочлох жил” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бизнесийн боломжоо нэмэгдүүлэх зорилгоор 2002  онд “Материалимпэкс” ХК “Монгол импери турс“ ХХК-ийг охин компаниа болон байгуулсан.

 

“Монгол импери турс“ ХХК 2003-2004 онд БНХАУ-д өөрийн төлөөлөгчийн газрыг байгуулан С.Мөнхцацралтыг томилон ажиллуулсан байна. Мөн Монголын аялал жуулчлалын идэвхтэй бүс болох Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт “Эрхэл“ жуулчны баазыг байгуулсан.

Эрхэл жуулчны бааз 2003-2007 онуудад ажиллах хугацаандаа Австри, Австрали, Америк, Канад, Испани, Герман, Итали, Франц, Словен, Чех, Солонгос, Япон, Орос, Хятад, Голланд зэрэг орноос 800 орчим жуулчин хүлээн авч байсан.

“Монгол импери турс” ХХК-ийн үйл ажиллагаа 2008 оноос зогссон боловч 2012 оноос дахин сэргээж, үйл ажиллагааг нь “Монгол импери турс” ХХК нэртэйгээр одоог хүртэл үйл ажиллагаа нь явагдсаар байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах уу?

Тусгай аялал буюу бизнесийн арга хэмжээ, экспо аяллыг Азийн бар Хонг Конгын хүнсний экспог үзэж, танилцах, судлах зорилгоор 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй аялал зохион байгуулсан.

Дэлхийн урлаг соёл, спортын томоохон арга хэмжээг үзэж, сонирхонгоо аялах,     аяллыг санаачлан 2012-2014 онуудад UBS телевизтэй хамтран  “Дэлхийн одыг дэргэдээс нь” төслийг хэрэгжүүлж, дэлхийн   алдартай хамтлаг, дуучдын тоглолт үзэх аяллыг Хонгконг-Макао, Бээжин, Шанхай, Истанбул хотуудад зохион байгуулж, телевизийн зургаан нэвтрүүлгийг  бэлтгэн, цацаж, 200 гаруй дотоодын жуулчид аялуулсан нь манай аяллын компанийн нэр хүнд өсөж, олны танил болоход ихээхэн нөлөөлсөн.

2013 оноос ойрх дорнодын бүс Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотын аялал  хийдэг болж, үүнтэй холбоотой машин худалдан авах аяллыг мөн амжилттай зохион байгуулсан. 2014 оноос Францын Луврын музейн албан ёсны тайлбарлагч Г.Оюунтунгалагтай хамтран ажиллаж, Европын аяллаа улам чанаржуулсан нь манай компанийн брэнд бүтээгдэхүүн болов.

 

2016 онд АНУ–Хавайн аяллыг эхлүүлэн, гурван тивд аялал хийх туршлага хуримтлуулж, нийт 60 гаруй чиглэлд тусгай аялал, бизнес аялал, үзэсгэлэн, арга хэмжээ, тоглолт, спортын арга хэмжээ болон амралтын аяллыг тогтмол гаргаж, аялал жуулчлалын салбартаа өөрийн гэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч нарыг бий болгон, ажилласан.

 

2013 оны зунаас БНХАУ-ын Хөх нуурын Шининь хотын компанитай хамтран ажиллаж, 400 гаруй жуулчдыг эх орондоо хүлээн авч үйлчилжээ. Гаднаас жуулчин хүлээн авах болсноор 2014 онд “Монгол импери турс” ХХК-ийг “Монголиан Степь турс“ компани болгон өөрчлөн байгуулсан.

 

“Гадна ертөнцийг дотно мэдрүүлж, Гарт нь дэлхийг атгуулна” уриатай Монголиан турс нэрээр олны танил болсон “Монголиан Стель турс“ ХХК шинэ үйлчилгээ, шинэ аялал, шинэ бүтээгдэхүүн улам ихийг гаргаж, аялал жуулчлалын салбартаа улам улам тэргүүлэхээр зорин ажиллаж байна.