Logistics | Glass | Construction | Travel
Нүүр хуудас
Танилцуулга
Бидний амжилтууд
Мэдээ мэдээлэл
Үйлчилгээ
Зургын цомог
Холбоо барих
Мэдээ мэдээлэл
· Бүх төрлийн АРМАТУР худалдаа.
· БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугатын төмөрлөгийн үйлдвэрийн сайн чанарын арматур, шил худалдаалж эхэллээ
Манай үйлчилгээ
Импорт, Экспортын тээвэр
Авто машины үйлчилгээ
Гаалийн хяналтын талбай
Нэг цэгийн үйлчилгээ
Гаалийн бүрдүүлэлт ба гаалийн зуучлал
Төслийн ачааны тээвэрлэлт
This text will be replaced
Нүүр « Үйлчилгээ
Гаалийн хяналтын талбай
2001 онд Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газрын Даргын 820 тоот тушаалын дагуу 8500 м2  хэмжээтэй Гаалийн Хяналтын Талбайд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч, 2003 онд гаалийн хяналтын талбайгаа 20000 м2 болгон өргөтгөснөөр одоогийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд гаалийн хяналтын талбайгаараа хамгийн томд нь орж байна.

Байршлын хувьд Улаанбаатар өртөөнөөс 2 км, Улаанбаатар хотын гаалийн газраас 1 км зайтай оршдог нь хэрэглэгчдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх  байршлын давуу  тал эзэмшснийг харуулахын зэрэгцээ, байнгын терминалтай.

Хүчин чадал:
  • Өөрийн эзэмшлийн 5 салаа 2.5 км урт төмөр замтай.
  • Тус алба нь 2 салаа төмөр замаар өдөртөө 36-40 вагоныг нэгэн зэрэг хүлээн авах хүчин чадалтай
  • Чингэлэгийн талбайд гүүрэн краны дор 23 хүртэл чингэлэгтэй вагоныг 1 удаагийн тавилтаар хүлээн авах боломжтой.
  • Чингэлгийн тээвэрлэлтэнд зайлшгүй шаардагдах бүх төрлийн ачиж буулгах тоног төхөөрөмж, машин механизмаар тоноглогдсон. Үүнд:
  • 50тн 32 тн ба 12тн-ын даацтай гүүрэн кран тус бүр 1 ширхэг,
  • 10 тн даацтай автокран 1 ширхэг,
  • Чингэлэг тээвэрлэх зориулалттай хүнд даацын МАЗ маркийн автомашин 2 ш
  • 10 тн даацтай ачаа тээврийн зориулалттай машин 2 ширхэг,
  • 5 тонны даацтай погрузчик 2 ширхэг,
  • 1,5 болон 2,5 тн даацтай чингэлэгээс ачаа буулгах зориулалттай погрузчик 1 ширхэг
  • 60 тонны авто пүү болон 50 тонны кран пүү
  • 900 м2 талбай бүхий гаалийн баталгаат агуулах,
  • Хүйтэн агуулах.
 “Нэг цэгийн үйлчилгээний хүрээнд” гаалийн хяналтын хэсэг,  Хаан банк, Хадгаламж банк ба Капитал банкны тооцооны төв, мэргэжлийн хяналтын байгууллагуудын төлөөлөгчид манай компани дээр байрлаж хамтарсан үйл ажиллагаа явуулдаг. Мөн хэрэглэгчдэд иж бүрэн үйлчилгээ үзүүлэх үүднээс хаалганаас хаалганд хүргэх үйлчилгээ буюу үйлчлүүлэгчийн нэрлэсэн газарт ачааг нь өөрийн машинаар хүргэж өгөх үйлчилгээ үзүүлж байна.   
 ОУТЗуучлалын алба нь нийт 44 ажиллагсадтай бөгөөд тээвэрлэлтийг мэргэжилтэй боловсон хүчин удирдан явуулахын зэрэгцээ гаалийн хяналтын талбайд зохих сургалтанд хамрагдсан, ажлын үнэмлэхтэй ажилчид ажиллаж байна

Одоогийн байдлаар тус компаний гаалийн хяналтын талбайгаар Эс Би Ложистик ХХК, Ландбридж ХХК, Гранд Ложистикс ХХК, МН Лайн ХХК, НАБО ХХК  зэрэг тээвэр зуучийн байгууллагууд үйлчлүүлж байна.
16051, Баянгол дүүрэг, 4-р хороо
Нарны зам-16/5, Уланбаатар хот-35
Утас: 976-11-363806, 305305, Факс: 976-11-367877, 367904
И-мэйл: bolortuya@materialimpex.mn
Вэб хуудас: www.materialimpex.mn/logistics/
2012 © Материалимпэкс Logistics, Developed by DzCMS